Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв Илтгэх Индрийн Ирээдүй ТББ-тай хамтран "Залуу менежерүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх" сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар төрийн албан хаагчид иргэдтэй хэрхэн харилцах талаар харилцааны ойлголтууд, хамт олон дунд манлайлал үүсгэж хэрхэн ажлыг үр бүтээмжтэй баг хамт олноороо хийх талаар хичээлүүд орлоо.
Сургалтанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын Олон нийттэй харилцах ажилтан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын алба хаагчид, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдын төлөөлөл оролцлоо.
Дараагийн сургалт 2021 оны 10 дугаар сарын 11-ний 07:00 цагт Баянзүрх дүүргийн Соёлын Төв /Жанжин клуб/-д болно.
Сургалтад коронавирусын эсрэг "Booster" 3 дахь тунгаа хийлгэсэн иргэд, халдвар хамгааллын дэглэм сахиулж оролцох боломжтой гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна