Монгол Улсын үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Улсын их хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээнд эмэгтэй 11, эрэгтэй 40 нийт 51 тамирчин оролцон, оюун ухаанаа сорьж байна. Жил ирэх бүр оролцох тамирчдын тоо нэмэгдэж, зохион байгуулалт ч өндөр түвшинд болж байгааг оролцогчид хэлж байлаа.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зорин ирэх залуучуудын тоо ч нэмэгджээ. Энэ өдөр тэд өөрийгөө сорьж ахмад тамирчдаасаа суралцаж нэгэн өдрийг өнгөрүүлдэг байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна