Мэдээ мэдээлэл

4t

ИНХ-ын дарга нар туршлага судлах уулзалт хийлээ.

Админ
2014/11/16

Хуулийн хэлтсийн санаачлагаар Дүүргийн 28 хороодын ИНХ-ын дарга нарыг туршлага судлуулах зорилгоор Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн ИТХ, хороодын Иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагаатай танилцууллаа.

         Ажлын албаны Хуулийн хэлстийн дарга Г.Энхтайванаар ахлуулсан 28 хорооны ИНХ-ын дарга нарыг, Хан Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, ИНХ-ын дарга нарын Зөвлөлийн дарга, ИТХ-ын Төлөөлөгч О.Батхуяг, Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Хандсүрэн нар хүлээн авч Хан-Уул дүүргийн ИТХ үйл ажиллагаа болон 2, 3, 14 дүгээр хороодын ИНХ-ын үйл ажиллагааг танилцуулж, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хоорондын уялдаа, холбоог хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо.

      ИНХ-ын дарга нар Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцлаа. Өдөрлөгт Баянзүрх дүүргийн 28 хорооны ИНХ-ын дарга, ИТХ-ын Ажлын албаны Хуулийн хэлтсийн дарга Г.Энхтайван, мэргэжилтэн О.Билгүүн нар оролцсон юм. Баянгол дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Иргэний танхимын дарга Ц.Уранбайгаль, 7 дугаар хорооны ИНХ-ын дарга Ц.Батсүх нар хүлээн авч уулзан, Иргэний танхим болон Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын тухай ярилцлаа. Тус 7 дугаар хорооны тухайд Иргэний танхим 2 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа, өглөөд иргэдэд зориулсан иогийн сургалт явуулж, номын санг тохижуулснаар хүүхэд, багачууд ч ихээр үйлчлүүлдэг болсон байна. Дүүрэг хоорондоо сайн туршлагаа хуваалцсанаар ажлын бүтээмж нэмэгдэнэ гэж ИНХ-ын дарга нар үзэж, энэхүү өдөрлөгийн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа хэллээ.


ИНХ-ын дарга нар туршлага судлах уулзалт хийлээ.
ИНХ-ын дарга нар туршлага судлах уулзалт хийлээ.
ИНХ-ын дарга нар туршлага судлах уулзалт хийлээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна