Мэдээ мэдээлэл

4u

Заламт гол ХХК-ны үйл ажиллагаатай танилцлаа.

Админ
2014/12/16

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч иргэд болон аж ахуйн нэгжээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хонхор нуурын орчим байрлах “Заламт гол” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, холбогдох баримт бичгийг судлах, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/99 тоот захирамжийн дагуу байгуулагдсан Ажлын хэсэг “Заламт гол” ХХК-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

 “Заламт гол” ХХК-нд цаашид аккумляторын шингэнийг стандартын дагуу савлаж тээвэрлэх, ил задгай нунтаг нүүрсийг агуулахад байршуулах, гадна орчныг ногоон байгууламж болгоход анхааран ажиллах, мод тарих ажил хийх болон “Хог хаягдлын тухай хууль”, “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль” болон компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай Монгол Улсын холбогдох бусад хууль, тогтоомж, стандартуудыг мөрдөн ажиллах талаар зөвлөмж хүргүүлэв.


Заламт гол ХХК-ны үйл ажиллагаатай танилцлаа.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна