Мэдээ мэдээлэл

4w

Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар “Шилэн дансны тухай хууль”-ийн сургалтанд хамрагдлаа.

Админ
2015/03/16

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар батлагдсан “Шилэн данс”-ны хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн ИТХ-аас ИНХ-ын дарга нарт “Шилэн данс”-ны хуулийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд дүүргийн 22 хорооны ИНХ-ын дарга нар оролцсон бөгөөд дүүргийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Наранчимэг тус хуулийн төсвийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод нээлттэй үйл ажиллагаа, олон нийтийн хяналтыг бий болгох боломжоор хангах гэсэн 3 чухал асуудлыг тэдэнд тайлбарлан таниулсан юм. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн хэрэгжилтийг хангахаар санхүүгийн тайлангаа 7 хоног, сар, улирал, жилээр нийтэд мэдээлж байх болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна