Дүүргийн Иргэний танхим Хамаг Монгол МСҮТ-тэй хамтран дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ сонгоход нь туслах, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт сургалтыг Амгалан цогцолбор сургуулиас эхлэн зохион байгуулж явууллаа.
Тус сургалтанд Улс төр менежментийн академийн ерөнхийлөгч Д.Уламбаяр, УТМА нийгмийн ажлын удирдлагын багш Ц.Алтансүх, “Либерти” дээд сургуулийн сургалт инноваци эрхэлсэн захирал З.Отгон нар оролцож “ “Мэргэжлээ зөв сонгож амжилтанд хүрэх арга зам” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан нь сурагчдын сонирхолыг татсан үр дүнтэй сургалт боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна