Мэдээ мэдээлэл

54

“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо.

Админ
2015/04/15

Хүүхэд багачуудад замын хөдөлгөөнд соёлтой оролцож, өөрийн эрүүл мэнд амь насаа хамгаалах дадал эзэмшүүлэх зорилго бүхий “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн Баянзүрх дүүргийн хэмжээнд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд дүүргийн харьяа 17 цэцэрлэгийн 204 хүүхэд, 40 орчим багш нар оролцож, өөрсдийн авхаалж самбаагаа сорьсон юм.

    Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ: “Ногоон гэрэл-Цагаан шугам" гэсэн нэрээр энэ тэмцээн жил бүр уламжлал болгон зохиогддог. Анхны оролцогчид нь одоо 18, 19 настай залуус болсон байгаа. Замын хөдөлгөөний соёл бол хүүхэд бүрийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлийн нэг. Хүүхэд замын хөдөлгөөнд соёлтой оролцож сурснаар өөрийгөө төдийгүй найзуудаа хамгаалж байгаа хэрэг юм. Тиймээс энэ тэмцээний үр дүн маш тодорхой. Хүүхэд, багачуудаа бэлдэн өрсөлдүүлж байгаа багш нар, эцэг эхчүүдэд бүгдэд нь баяр хүргэж, талархал илэрхийлье гэсэн юм.

   Тус тэмцээний 1-р байрыг 129 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг, 2-р байрыг 147 дугаар цэцэрлэгийн “Зохицуулагч” баг 3-р байрыг 52-р цэцэрлэгийн “Супер цагдаа” баг, тусгай байрыг 122-р цэцэрлэгийн баг тус тус эзэллээ. Дүүргийн Улаан Загалмайн Хорооны шагналаар 63, 64 дүгээр цэцэрлэгүүд шагнагдсан байна. Түрүүлсэн баг удахгүй болох нийслэлийн тэмцээнд өрсөлдөнө.


“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо.
“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо.
“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо.
“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо.
“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна