Мэдээ мэдээлэл

5e

Баянзүрх дүүрэг Соёлын Ордонтой боллоо

Админ
2015/09/23

Д.Сүхбаатарын нэрэмжит Баянзүрх дүүргийн Соёлын төвийн шинэ байр үүдээ нээлээ.Нээлтийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Соёлын төвийн дарга, МУГЖ  Д.Бархас болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, СГЗ, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар,  Ш.Чимэдцэеэ, Г.Бүрнээбаяр нар хүрэлцэн ирж шинэ төвдөө хүндэтгэл үзүүллээ.

    Соёлын төв нь  нь 500 хүний суудалтай, үзвэрийн танхим, номын сан, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий хөгжим, кино проектор, үндэсний хөгжмийн иж бүрдэлтэйгээр ажиллах юм. Дашрамд сонирхуулахад, Жанжин клуб буюу БЗД-ийн Соёлын төв нь “Шилдэг Соёлын төв”-өөр хоёр удаа, “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Соёл спортын шилдэг байгууллага”, “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгарсан байгууллага юм.  Тус төвөөс Монгол Улсын Ардын жүжигчин хөгжимчин н.Ишдулам, Д.Ичинхорлоо, О.Дашдэлэг, Д.Дамдинсүрэн, З.Цэндээхүү, МУГЖ Т.Хандсүрэн, А.Цэрэндэндэв, н.Шаравдоо, И.Цэрэнлхүндэв, Б.Сийлэгмаа, У.Уранчимэг нарын алдар цуутнууд төрөн гарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна