Олон Улсын Ахмадын баярыг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Бөхийн өргөөнд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 24 мянган ахмадын төлөөлөлд Монгол Улсын гавьяат жүжүигчин У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Ч.Бат-Эрдэнэ, Г.Эрдэнэбат, С.Ганзориг, Г.Батбаяр болон Соёлын тэргүүний ажилтан Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын уран бүтээлчид ая дуугаа өргөв.
Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ард түмэндээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал болж, төрд олон жил үр бүтээлтэй ажилласан 15 ахмадыг монголын Ахмадын хорооны хүндэт тэмдэгээр шагнаж урамшууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна