Мэдээ мэдээлэл

5n

Баянзүрх дүүрэг тэнэмэл иргэдгүй болно

Админ
2015/10/29

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дүүргийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нарантуул олон улсын худалдааны төв, “Амгалан цогц хөгжил” “Хайрын будаа” ТББ, дүүргийн нягтлан бодогч нарын зөвлөл, Дүүргийн нярав нарын зөвлөл, Дүүргийн цагдаагийн I. II. III хэлтэс хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа тэнэмэл иргэдийг илрүүлэх, тэднийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, амьдралд нь гэрэл гэгээ нэмэхээр “Хайрын гар” арга хэмжээг зохион байгууллаа.

        Баянзүрх дүүргийн Цагдаагийн алба, хэлтсүүдэд бүртгэлтэй орон гэргүй иргэдийн хөдөлгөөнт тоо 1500 хүрсэн юм. Тиймээс орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, тэнэмэл иргэдгүй дүүрэг болохын төлөө энэхүү ажлыг хийж байгаа юм. Тус аянд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч С.Гантулга, Т.Батцогт, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга хурандаа Т.Дамбийням, гуравдугаар хэлтсийн дарга хурандаа Н.Ганболд нар болон албаны хүмүүс оролцлоо.

        Энэхүү арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт гэр оронгүй тэнүүчлэн амьдарч байгаа иргэдийг халуун усанд оруулж,  үс засуулахад “Цоогий үсчин гоо сайхны салоны” ажилтнууд хамтарч оролцсон бол, 8, 10, 12 дугаар хорооны өрхийн эмнэлэгийн эмч нар анхан шатны эрүүл мэндийн үзлэгт хамруулж үзлэг хийлээ. Мөн Нарантуул олон улсын худалдааны төвийн хамт олон орон гэргүй 150 гаруй иргэдэд дулаан хувцас олгож тус аянд оролцлоо. "Хайрын гар" аянд оролцож байгаа хүмүүст дүүргийн 50 жилийн ойн баримтат киног үзүүлж, "Соёлын ордон" -ны дугуйлангийн хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барин, Дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явууллаа.


Баянзүрх дүүрэг тэнэмэл иргэдгүй болно
Баянзүрх дүүрэг тэнэмэл иргэдгүй болно
Баянзүрх дүүрэг тэнэмэл иргэдгүй болно
Баянзүрх дүүрэг тэнэмэл иргэдгүй болно
Баянзүрх дүүрэг тэнэмэл иргэдгүй болно
Баянзүрх дүүрэг тэнэмэл иргэдгүй болно

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна