Мэдээ мэдээлэл

5p

Явуулын Иргэний танхим ажиллууллаа

Админ
2015/11/02

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний Оролцооны Хэлтсээс санаачлан 2015 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 01-ны өдрүүдэд 9, 13, 16, 17, 19, 22 дугаар хорооны айл өрх, иргэд, оршин суугчдын дунд  “Явуулын Иргэний танхим” –ыг  ажиллууллаа.

        Явуулын иргэний танхим нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Ажлын албаны  үйл ажиллагаа болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэрийг таниулах, мэдээлэл өгөх, иргэний танхимын үйл ажиллагааг сурталчилан таниулах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах зорилготой байлаа.

        Явуулын иргэний танхимын үйл ажиллагаанд 9 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Батбаатар, Засаг дарга Д.Ганхуяг, дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтсийн Гэрэлтүүлэг, хот тохижилт хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр нар хүрэлцэн ирж иргэд, оршин суугчидтай уулзаж, сонирхсон асуултанд хариулж мэдээлэл өглөө. Явуулын иргэний танхимаар 430 иргэн үйлчлүүлсэн байна.


Явуулын Иргэний танхим ажиллууллаа
Явуулын Иргэний танхим ажиллууллаа
Явуулын Иргэний танхим ажиллууллаа

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна