Мэдээ мэдээлэл

5u

"Орон нутгийн хөгжилд залуусын оролцоо" илтгэлийн уралдаан амжилттай боллоо

Админ
2015/11/05

Баянзүрх дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний Оролцооны Хэлтсээс санаачилсан “Орон нутгийн хөгжилд залуусын оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2015 оны 11 дүгээр сар 5 ны өдөр Баянзүрх дүүргийн Хуралдааны танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

       Орон нутгийн хөгжилд залуусын оролцоо илтгэлийн уралдаан нь “Орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтанд залуу үеийнхний дуу хоолойг сонсож, шинэлэг санааг нь тусгаж ажиллах, залуучуудын нийгмийн идэвхи бүтээлч хандлагыг дэмжиж залуусын оролцоог нэмэгдүүлэх” зорилготой байлаа.

Илтгэлийн уралдааныг нээж ИТХ-ын дарга Ц. Батхүү үг хэлж, амжилт хүслээ.

       Тус уралдааны шүүгчдээр ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Хурлын даргын зөвлөх Д.Нэргүй, ИТХ-ын төлөөлөгч, Иргэний танхимын дарга Ё.Оюунчимэг, Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Мөнхсайхан, MIND UPDATE институтын захирал Н.Мөнхбаяр нар ажиллалаа.

     Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын ангилалд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн  12б ангийн сурагч О.Оюун-Эрдэнэ 462 оноогоор I байр, Улаанбаатар бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч Т.Гэрэлсүрэн 439 оноогоор II байр, Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай лицей сургуулийн 12б ангийн сурагч Б.Түвшинбаатар 408 оноогоор III байр, Шавь цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч А.Хурц-Амгалан 369 оноогоор тусгай байр эзэллээ.

      Оюутан залуучуудын ангилалд Сити Дээд сургуулийн Бизнесийн удирдлагын ангийн оюутан Д.Хүрэлбаатар 422 оноогоор I байр, Цэцээ гүн дээд сургуулийн магистрант Б.Хатан 399 оноогоор II байр, Баянзүрх дүүргийн Зургаадугаар хорооны Иргэний танхимын ажилтан Г.Отгонбаатар 369 оноогоор III байр, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн Түүх нийгмийн багш Т.Чинзориг 341 оноогоор тусгай байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна