Дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл нь 2015 оныг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” жил болгон зарлаж гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай ажил зохион байгуулж байна.
Үүний нэг нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсээс “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагын Дарь эх дэх орон нутгийн хөгжлийн төвтэй хамтран гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд албан хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадварыг хөгжүүлэх, хорооны хамтарсан багийг чадавхижуулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь “ сэдэвт сургалтыг цагдаагийн хэлтсүүдийн дагнасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, хорооны нийгмийн ажилтан нарын нийт 60 алба хаагчийг хамруулан 2015.11.04, 05-ны өдөр цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр зохион байгуулав.
Сургалтаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн менежер, сэтгэл зүйч, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мэргэжилтэн нараар “ Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын хорооны хамтарсан багийн үйл ажиллагаа”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хорооны хамтарсан багийг чадавхижуулах, эрсдэлийн үнэлгээ хийхэд анхаарах асуудал”, “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, тусгаарлах, бусад байгууллагуудтай холбон зуучлахад анхаарах асуудал”, “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвүүдээр сургалт оруулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна