Мэдээ мэдээлэл

61

“Тархиа цэнэглэе” сэдэвт сургалт дүүргийн хэмжээнд зохион байгуулагдлаа

Админ
2015/11/11

Монгол бахархал, өвөг дээдсийн сургаал, өв уламжлалаа дээдлэн хүндлэх, эх орноо хайрлан хамгаалах, зөв сэтгэлгээг иргэний үүрэг оролцоонд тулгуурлан төлөвшүүлэх зорилготой “Тархиа цэнэглэе” сургалт боллоо.

Уг сургалтыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсээс санаачилж “Dream world” сургалтын төвтэй хамтран Баянзүрх дүүргийн 28 хорооны иргэдэд Иргэний танхимаар нь дамжуулж үнэ төлбөргүй олголоо. Сургалтанд нийт 375 хүн хамрагдлаа.

Сургалтаар:

   -Амжилт

   -Эерэг харилцаа

   -Би Бид байхын учир

   -Монгол бахархал

   -Хамт олон ба багийн харилцаа  зэрэг хичээлүүдийг заасан байна.

Сургалтыг хааж Дүүргийн Хуралдааны танхимд “Өөрчлөлтийг өөрөөсөө” сэдэвт хичээлийг явууллаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна