Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс санаачилсан “Орчлонг хайрлаарай” ухаарахуйн лекцийг 2015 оны 11 дүгээр сарын 13 –ны өдөр Баянзүрх дүүргийн Соёлын ордонд хуучнаар “Жанжин клуб” амжилттай зохион байгууллаа.
Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй иргэдийн сэтгэл зүйн хямрал нь хүний амьдралын утга учир, эрхэм нандин чанарт сөргөөр нөлөөлж байгаа билээ. Тиймээс хүний амьдралыг гэрэл гэгээтэй, утга учиртай байхад үлэмж ухаарал хайрласан “Орчлонг хайрлаарай” сэдэвт лекцийг “Эрдэнэзуу хийд”-ийн хамба лам Х.Баасансүрэн уншсан юм.
Лекцийн үеэр хүрэлцэн ирсэн иргэдэд СТА С.Оюунтогтох “Үлэмжийн чанар” дууг дуулж, Нийслэлийн шилдэг сурагч А.Хажидцогзол “Торгууд биелгээ” бүжиглэж мэндчилгээ дэвшүүллээ.
Тус лекцэнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Иргэдийн хурлын Төлөөлөгчид, Хурлын Ажлын албаны мэргэжилтнүүд, ЗДТГ-ын албан хаагчид, хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга нар, бусад албан хаагчид иргэдийн төлөөлөл 500 гаруй хүмүүс оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна