Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний танхимын ажилтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, цаашдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой "Улаанбаатар-2015" спортын тэмцээнийг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс зохион байгууллаа.
“Улаанбаатар-2015” спортын тэмцээнд Баянзүрх, Хан уул, Сонгино хайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний танхимын ажилтнууд оролцлоо.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Мөнхсайхан, Хан уул дүүргийн ИТХ-ын Иргэний оролцоо зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Хандсүрэн, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар оролцож нийт баг тамирчиддаа баяр хүргэж амжилт хүслээ.
Тэмцээнд оролцогч тамирчиддаа зориулж БХИС-ийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сонсогчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
“Улаанбаатар-2015” спортын тэмцээнийг гарбөмбөг, сагсанбөмбөг, дартс гэсэн 3 төрлөөр явуулж шилдгүүдээ шалгаруулсан юм.
Сагсан бөмбөгийн төрөлд:
I байранд Баянзүрх дүүрэг,
II байранд Сонгинохайрхан дүүрэг,
III байранд Хан уул дүүрэг,
Дартсын төрөлд:
I байранд Сүхбаатар дүүрэг,
II байранд Баянзүрх дүүрэг,
III байранд Хан уул дүүрэг.
Гарбөмбөгийн төрөлд:
I байранд Баянзүрх дүүрэг,
II байранд Сонгинохайрхан дүүрэг,
III байранд Сүхбаатар дүүрэг тус тус шалгарлаа.
Багийн дүнгээр Баянзүрх дүүргийн баг тамирчид шилдгээр шалгарч шилжин явах Цомын эзнээр тодорлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна