Мэдээ мэдээлэл

6e

Манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд томиллоо.

Админ
2015/12/04

2015 оны 10 сарын 20 нд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг хамруулсан “Бид хамтдаа” хэмээх үйл ажиллагааг зохион байгуулсан билээ.

        Тус үйл ажиллагаанд Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яам, Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төв зэрэг төрийн байгууллагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Дэлхийн зөн Амгалан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг төрийн бус байгууллагууд хамтран оролцож хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын дуу хоолойг сонсож, хөдөлмөрт зуучлах, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх зэрэг үйлчилгээг үзүүлсэн бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын гаргасан саналуудыг нэгтгэж холбогдох байгууллагуудад уламжилахаар болсон юм.

        “Бид хамтдаа” үйл ажиллагааны хаалтын үеэр Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс нэг иргэнийг Хурлын Ажлын албанд гэрээт ажилтнаар авах тухайгаа мэдэгдсэн билээ.

           Энэхүү амлалтаа биелүүлж 2015 оны 12 сарын 03 нд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах дэлхийн өдрөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Энхнямыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан гэрээт ажилтнаар томиллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна