Мэдээ мэдээлэл

6f

Хууль сурталчилах сургалт зохион байгууллаа.

Админ
2015/12/11

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Хуулийн хэлтэс, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс хамтран Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хуулиуд батлагдсантай холбоотойгоор тус хуулиудыг сурталчлан таниулах зорилготой сургалтыг  2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

       Сургалтад  ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ-аас байгуулсан байгууллагуудын удирдлага, ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын алба,  хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд нийт 53 албан хаагч хамрагдлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна