Мэдээ мэдээлэл

6r

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Админ
2016/02/02

2016 оны 2 дугаар сарын 2 ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл, Хорооны Ажлын албаны ажилтнууд Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

       Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан танилцуулга хийж, төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл  гомдлыг шийдвэрлэх тухай хуульд шинээр нэмэх саналаа танилцууллаа.
      УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Иргэдээ сонсож шийдвэр гаргах явдал бол ардчилсан төр оршиж байгаагийн илрэл юм гэж хэлээд  иргэдээ сонсох, өргөдөл гомдол хүлээж авах “Санал хүсэлтийн хайрцаг”-ийг ИТХ-ын дарга Ц.Батхүүд хүлээлгэж өглөө.
     Өргөдлийн байнгын хорооны гишүүд тус дүүргийн төрийн байгууллага, иргэдийн төлөөллийн сонирхсон асуултанд хариулт өгч, тэдний санал бодлыг тусган ажиллахаа илэрхийллээ.


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Баянзүрх дүүрэгт ажиллалаа
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Баянзүрх дүүрэгт ажиллалаа
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Баянзүрх дүүрэгт ажиллалаа
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Баянзүрх дүүрэгт ажиллалаа
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна