Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Анхдугаар хуралдаанаа хуралдууллаа. Хуралдаанд ирвэл зохих 43 төлөөлөгчид 100 хувийн ирцтэй оролцлоо.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, мэдээллийг дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Батсүх танилцуулж, “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоолыг баталлаа.
- Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын нам, Ардчилсан намын бүлэг байгуулсан шийдвэрийг танилцууллаа.
- Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар дүүргийн 4, 7 дугаар хороонд Монгол ардын намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Амарбаясгалангийн Баяр хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдож батламжлагдлаа.
- Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай асуудлыг хэлэлцэж дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг 7 байхаар тогтоож, Тэргүүлэгчдээр Монгол ардын намаас А.Баяр, Д.Жавхлан, Г.Жаргалсайхан, Б.Онон, Ардчилсан намаас Э.Хатанбаатар, Г.Отгонбаатар, Хөдөлмөрийн үндэсний намаас А. Отгонбаяр нар сонгогдлоо.
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар Нацагийн Баярмөнхийг Засаг даргад томилуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өргөн барилаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна