Мэдээ мэдээлэл

dw

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны нэгдсэн хурал цахимаар боллоо

Админ
2021/05/06

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны нэгдсэн хурал цахимаар боллоо. Хурлаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны 2021 оны 1,2-р улирал хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, иргэдрүү чиглэсэн сургалт хөтөлбөр гэх мэт асуудлуудыг ярилцлаа. Мөн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг” буурах буюу хөл хорионы дэглэм суларсан тохиолдолд иргэдэд үйлчлэх бэлтгэл ажлыг хангах, хороо бүрийн Иргэний танхимыг иргэдэд нээлттэй байлгах, Иргэдийн ирүүлсэн хүсэлт гомдлыг хоцроолгүй шийдвэрлэх гэх мэт ажлуудын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо.

               

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын алба нь 72 алба хаагчтай бөгөөд хөл хорионы үед Улсын Онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу өнөөдрийг хүртэл 10%-д ажиллаж байгаа болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна