Мэдээ мэдээлэл

f2

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ ЦАГ ТУХАЙ БҮРД АВАХ ХЭРЭГТЭЙ

Админ
2021/11/01

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас зарим төлөөлөгчдөд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

Тайлан тавих үеэр Баянзүрх дүүргээс сонгогдсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтэс, албадад иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг уламжилж, зайлшгүй хийх шаардлагатай ажлын талаар санал бодлоо хэллээ.

Төлөөлөгчдийн зүгээс Иргэдийн ирүүлж буй санал гомдлын дийлэнх нь төрөөс явуулж буй ажилд алдаа дутагдал гарсан, үйлчилгээний асуудалтай холбоотой гэдгийг онцолсон.

Мөн хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээ авахыг хүслээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна