Мэдээ мэдээлэл

f6

ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭСЭЭР БАЙНА

Админ
2021/11/01

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 104а, 106 дугаар байрны иргэдээс дулаан ирэхгүй байна гэх гомдлын дагуу Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан холбогдох иргэд, төрийн өмчит компаниуд, шугам сүлжээний компаниудтай уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар тус байрны дулааныг яаралтай шийдвэрлэх, засвар үйлчилгээ хийхээр болсон тохиолдолд заавал тухайн хорооны иргэдэд мэдээлэл өгч байж хийх ёстой. Тэгж байж иргэд ажил төрлөө зохицуулахаас эхлээд төр, иргэдийн хамтын уялдаа холбо үүснэ гэдгийг иргэдийн зүгээс хэлж байлаа.

Цаашид аливаа дулаан, шугам сүлжээтэй холбоотой ажлыг эхлүүлэх ёстой цагт нь эхлүүлж, дуусгах ёстой цагт нь дуусгах тал дээр ч анхаарч ажиллаж байгааг холбогдох байгууллагуудын зүгээс хэллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна