Гэр бүлийн орчинд архидан согтуурах, бие махбодын хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил ихээхэн тохиолддог. Энэхүү зөрчлийг таслан зогсоох, нуугдмал хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах зорилгоор Баянзүрх дүүргээс "Эрүүл аюулгүй орчин" уриатай хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Ажлын хүрээнд эрсдэлт өрхүүдээр орж, үнэлгээ, хяналт хийх хамтарсан баг өнөөдөр 8 дугаар хорооноос эхэллээ.
Ажлыг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 10 дугаар сарын 4-өөс 18-нийг дуустал нийтдээ 1000 гаруй өрхөөр орж ажиллах төлөвлөгөөтэй байна.
Цагдаагийн газрын III хэлтэст 2021 оны эхний 9 сард 8350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс Хүүхэд, гэр бүл, хүчирхийллийн шинжтэй гомдол, мэдээлэл 2020 онд 3004 бүртгэгдсэн байсан бол 2021 онд 3205 болж 201 нэгжээр /6.3% хувь/ өссөн байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна