Мэдээ мэдээлэл

fl

Төлөөлөгч Д.Ганболдоор ахлуулсан Баянзүрх дүүргийн дэд бүтэц, амьдрах орчны хороо хуралдлаа

Админ
2021/11/01

Хурлын бүрэлдэхүүнд нийт 23 төлөөлөгч байгаа бөгөөд хүндэтгэх шалтгааны улмаас 4 төлөөлөгч оролцоогүй. Танхимаар 7, цахимаар 12 төлөөлөгч оролцож дотоод журмаа баталлаа.

Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх 3 бүлэг асуудлаар хэлэлцэж хорооны нийт гишүүдийн 57.1% дэмжиж 10 дугаар сарын 18-нд үргэлжлэх Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IV дүгээр хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна