Мэдээ мэдээлэл

g5

Олон нийтийн эргүүлээр ажиллах иргэдийг бүртгэж байна.

Админ
Өчигдөр 10 цаг 05 минут

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ихээр үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийлэл, хар тамхи мансууруулах бодис, цавуу, будаг шингэлэгч, ахуйн газ үнэртэж мансуурах, хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн эргүүл ажиллуулах шийдвэр гаргасан. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийн эргүүлээр ажиллах иргэдийн бүртгэлийг хийж эхэлж байгаа тул иргэд та бүхэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ирж бүртгүүлэх, o.khulan@khural.bzd.gov.mn цахим хаягаар нэрс, холбоо барих утасны дугаарын хамт ирүүлнэ үү.  

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН 
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна