Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтад 2 зүйлийн талаар голчилж ярилцсан. Үүнд
1. Түмэнцогт сумын өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих
2. Нөөцийн мах борлуулах зэрэг багтсан юм.
Уулзалтын үр дүнд 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Сүхбаатар аймгийн 160 гаруй тонн махыг иргэддээ хямд үнээр худалдаална. Худалдаалах цэгүүдийн хувьд
1. 11 дүгээр хороо, Ургах наран хороолол
2. 20 дугаар хорооны байрны урд
3. Тэнгэр бөөний төвд худалдаалах юм.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэдийн хувьд өрхийн үйлдвэрлэл, мал аж ахуйн чиглэлээр голлож ажилладаг бөгөөд Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна