Мэдээ мэдээлэл

gh

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит V дугаар хуралдаан 97.6%-ийн ирцтэйгээр эхэллээ

Админ
Өчигдөр 11 цаг 04 минут

Хурлаар

1. Баянзүрх дүүргийн 2022 оны төсөв батлах тухай

2. Баянзүрх дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх тухай

3. Баянзүрх дүүргийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай

4. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны тайлан танилцуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Оролцож буй төлөөлөгч, зохион байгуулж буй ажлын албаны ажилтан алба хаагчдын хувьд коронавирусын эсрэг "Бүүстэр" тунд хамрагдсан бөгөөд ээлжит V дугаар хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдаж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна