ГХУСАЗСЗ

       Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь нутаг дэвсгэрийнхээ хүрээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд нөлөөлж буй шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын ажил, арга хэмжээг иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг зөвлөл юм.

Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх шатны хууль, хүчний байгууллагууд багтдаг байна. 

Зорилго:

     Орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах, уялдуулах, хяналт тавих.

Гол үүргүүд:

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон нутгийн бодлого, төлөвлөгөө боловсруулах
  • Урьдчилан сэргийлэх бодитой арга хэмжээ, кампанит ажил хэрэгжүүлэх
  • Иргэд, байгууллагуудын оролцоог хангах
  • Цагдаагийн байгууллагатай хамтран холбогдох мэдээлэл, статистик, судалгаанд суурилсан арга хэмжээ авах
  • Сургалт, сурталчилгаа, мэдээ мэдээлэл түгээх
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудыг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, тайлагнах

Бүтэц бүрэлдэхүүн:

  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд зөвлөлийн даргаХурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга
  • Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга
  • Засаг даргын Тамгын газрын дарга
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүxийн Тамгын газрын дарга
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүxийн Тамгын газрын дарга
  • БЗД-ийн Прокурорын газрын ерөнхий прокурор
  • БЗД-ийн Цагдаагийн газрын дарга
  • Зэвсэгт хүчний жанжин штаб нэгдүгээр орлогч дарга
  • ЦЕГ-ийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба
  • ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга
  • БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга
  • БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга
  • БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга
  • БЗД-ийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга
  • Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн дарга
  • БЗД-ийн Газар зохион байгуулалтын I албаны дарга
  • БЗД-ийн Газар зохион байгуулалтын II албаны дарга
  • БЗД-ийн Замын цагдаагийн хэлтсийн дарга
  • Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн хэлтсийн дарга
  • Гэр бүл, хүүхэд залуучуудад эрх зүйн үйлчилгээ үзүүлэх “Цагаан шонхор төв” төрийн бус байгууллага
  • Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга
  • Тагнуулын ерөнхий газрын Нийслэл дэх газар 
  • Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга