ХӨГЖЛИЙН ЗУРАГЛАЛ 2030-ЫН ҮНДЭСЛЭЛ
Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал 2030” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг улс, нийслэлийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг юм. “Хөгжлийн зураглал 2030” нь “хүртээмжтэй хүний хөгжил”, “үр ашигтай эдийн засаг”, “тогтвортой ногоон хөгжил”, “цогц төлөвлөлттэй хотжилт”, “хариуцлагатай засаглал” гэсэн 5 үзэл баримтлалын хүрээнд 5 үндсэн зорилго, 36 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
“Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичигт туссан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд дүүргийн өрсөлдөх чадварын индекс 0.2 хувиар өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрч, бүтээлч үйлдвэрлэл хөгжсөн, тогтвортой эдийн засагтай дүүрэг болсон байна.