Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр 50 тонн нүүрсийг иргэдэд олголоо. Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагез, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагез, “Манай хоёр улс эртний найрамдалт харьцаатай. Тиймдээ ч бид өнөөдөр нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 63 өрхөд нүүрсний тусламж үзүүлж байгаа юм. Дүүргийн Тамгын газартай хамтран 28 хорооны эмзэг бүлгийн айл өрхийг хамруулж чадсанаараа энэ удаагийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа нүдээ олсон арга хэмжээ боллоо” хэмээн хэлсэн үгэндээ онцолж байсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна