Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой болон ХҮII жарны “Алтан унжлагат” хэмээх гал Тахиа жилийн сарын шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран шинэ Үндсэн хууль батлалцахад гар бие оролцсон Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлалцахад Баянзүрх дүүргээс тухайн үед сонгогдсон Ардын Их Хурлын депутат Д.Содном, Г.Очирбат, Я.Хүрлээ, Л.Пүрэвгял, Б.Чойжилсүрэн, Д.Энхбаатар, С.Батмөнх, М.Моёор, Д.Лхагвасүрэн, Ч.Хурц, Ж.Гомбожав, Б.Дашзэвэг, Б.Сумъяа, Н.Бат-Очир нарын ахмад депутатуудад Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, ИТХ-н Төлөөлөгч Т.Баясах, Хурлын Ажлын албаны дарга Г.Болормаа, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Эдүгээ 25 жилийн өмнө Хуульч, улс төрчид нийгмийн зүтгэлтнүүдийн мэргэн оюуны хүч оролцоотойгоор Үндсэн хуулийн төслийн талаар ард түмнээсээ гурван сарын хугацаанд санал авч, Ардын Их хурлын 430 депутат 76 хоногийн турш эрдэм мэдлэгээ уралдуулж, идэвхи зүтгэл гаргаснаар анхны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байсан түүхтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна