Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал үе үеийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Админ
2017/02/21

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас гарч буй Тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ажиллаж, дүүргийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө гар бие оролцон ажиллаж байсан болон ажиллаж байгаа үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус үйл ажиллагаанд оролцсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны дарга Ц.Намсрай, Ажлын албаны дарга асан Ц.Даваадорж агсаны гэргий Дуламсүрэн, ИТХ-ын дарга асан Б.Төмөрбаатар агсаны гэргий Түвшинбаяр, ИТХ-ын дарга асан Ц.Бавуудорж агсаны гэргий Долгоржав, ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга С.Доржсумъяа, Дүүргийн ИТХ-ын Иргэний танхимын дарга Ё.Оюунчимэг нар болон бусад ахмадууддаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг, ИТХ-ын даргын Зөвлөх Д.Нэргүй, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа нар хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.


Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал үе үеийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал үе үеийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал үе үеийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал үе үеийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал үе үеийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна