Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт үйл ажиллагаа, авч байгаа арга хэмжээ болон зорьж буй ажлын талаар иргэд, сонгогчдод танилцуулж хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах, тэдний санал бодлыг сонсож тусгах зорилгоор “Иргэдээ сонсъё” аяныг дүүргийн хэмжээнд 2017 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 03 дугаар сарын 15-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тус аяныг 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 1-р үе нь 2017 оны 02 дугаар сарын 15-наас хороодын Иргэний танхимын албан хаагчдаар дамжуулан иргэдээс санал асуулга авч, нэгтгэх 2-р үе нь Нийслэл болон тухайн хорооноос сонгогдсон Төлөөлөгч, ИНХ-ын дарга, хорооны Засаг дарга болон Хурлын Ажлын албаны холбогдох ажилтанг оролцуулан иргэдийн төлөөллийг урьж, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шатанд хүргэх, цаашид хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэгдсэн ажлын санал, хүсэлтийг иргэдээс авч зохих байгууллагуудад уламжиллаа.
БЗД-ийн ИТХ-ын Ажлын алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна