Баянзүрх дүүргийн ИТХ-Ажлын албанаас санаачлан тус дүүргийн Нутгийн удирдлагын байгууллагын үүсэл хөгжил, эрх зүйн үндэс, Иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх, чиг үүрэг, холбогдох хууль эрх зүйн зохицуулалт зэрэг мэдлэг мэдээллийг хүргэх, үйл ажиллагааг сайжруулах зорилго бүхий сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 05 ны өдөр зохион байгууллаа.
Уг сургалтанд хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар болон Ажлын албаны ажилтнууд нийт 30 хүн хамрагдаж Иргэдийн оролцоо, түүний хэлбэрүүд, давуу ба сул тал, холбогдох хууль тогтоомжуудын талаар мэдлэгээ дээшлүүлэн иргэдийн оролцоог хангасан сайн туршлагуудтай танилцсан юм.
Сургалтын үеэр Иргэдийн нийтийн хурлын дарга нар идэвхтэй оролцож, багш нараас асуулт асуун хариулт авч санал солилцсоноос гадна багш нар Баянзүрх дүүргийн зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөө, газар нутгийн онцлог зэргийн талаар маш сайн судалгаа хийж, мэдээ мэдээлэлтэй байж, асуултанд хариулт өгч байсан нь оролцогчдод мэдлэгээ батжуулахад улам дөхөм болсон.
Цаашид ИТХ ын Ажлын албаны зүгээс Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай шат дараалсан, цэгцтэй, мэдлэгийг дээшлүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж байх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна