Мэдээ мэдээлэл

Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 боллоо

Админ
2025/06/02

     Бэйсболын спортын суурь болсон, бага насны хүүхдүүд хичээллэхэд тохиромжтой тийболын спортын Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээн амралтын өдөр болж өнгөрлөө. 

     Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцлоо. 
    Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд Азийн тийболын Холбооны Дэд Ерөнхийлөгч ноён Каваучи Широ, Азийн тийболын Холбооны Удирдах Зөвлөлийн дарга, БНХАУ-ын тийболлын Холбооны төлөөлөгч хатагтай Чэнь Жаоли, Монголын тийболын Үндэсний ХолбооныУдирдах зөвлөлийн дарга М.Сугарсүрэн, Токүшима муж Анан хотын тийболын холбоонытэргүүн ноён Тачибана Кэйжи, Японы тийболын холбооны зөвлөлийн гишүүн ноён Окахиса Торү, Японы Соёлийн элч ноён Мики Ясүхиро нарын гадаадын зочид болон
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Э.Бат-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Монголын тийболын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч, НИТХ-ыг төлөөлөгч, Б.Сэмжидмаа, , Нийслэлийн болон 9 дүүргийн Хурлын дарга, төлөөлөгч нар оролцсон юм.

Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг баг, тамирчид:

  • 3-р байр, хүрэл медаль- О.Тэмүүжин ахлагчтай “Нийслэл” баг

-3-р байр, хүрэл медаль- Д.Элбэгбаяр ахлагчтай Баянгол дүүргийн 13-р сургуулийн I баг
-Дэд байр, мөнгөн медаль-М.Соёмбо ахлагчтай Баянгол дүүргийн “Монген” цогцолбор сургуулийн III баг
-Тэргүүн байр, алтан медаль-О.Сэцэн ахлагчтай SKC клуб аваргаллаа.

  • 3-р байр Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн II баг

-3-р байр Баянзүрх дүүргийн 142 дугаар сургууль
-Дэд байр Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургуулийн II баг
-Тэргүүн байр Баянзүрх дүүргийн “Эрдмийн хөтөч” сургууль шалгарлаа.

  • Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн тамирчин Ш.Батболд

-69-р сургуулийн тамирчин Д.Марал-Эрдэнэ
-69-р сургуулийн тамирчин О.Тэмүүжин

  • “Эрдмийн хөтөч” сургуулийн тамирчин Э.Энхтайван

-SKC клубын тамирчин О.Сэцэн
-“Монген” сургуулийн тамирчин А.Баярсайхан

  • SKC клубын тамирчин Б.Чинхүслэн шалгарлаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна