Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн ИТХ ын Ажлын албаны ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт явагдлаа

Админ
2017/05/18

Ажилтнуудын ажлын идэвх санаачилга, эрч хүчийг нэмэгдүүлэх, төрийн албаны ажлын бүтээмжийг дээшлүүлэх, цаг төлөвлөх, цагийн менежментийг сайжруулах, хамт олны харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, багаар ажиллах арга зүйгээс суралцах, үйлчилгээний ажлыг чанаржуулах зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас Нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтран 2017 оны 05 сарын 18 ны өдөр “BE ACTIVE” сургалтыг зохион байгуулж  явууллаа.


Уг сургалтанд Ажлын албаны ажилтан албан хаагчид нийт 50 хүн хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн дагуу Өөрийгөө өөрчлөхүй, Байгууллагын ажилтнуудын цагийн менежмент, Цагийн менежментийн матриц хичээлийг сургагч багш Б.Энхболд, Ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэхэд ашиглах нь, Төрийн албан хаагчийн хамтын ажиллагаа ба багаар ажиллах чадвар хичээлийг сургагч багш Л.Лхагвасүх багш нар заалаа. Тус тусын зааж байгаа чиглэл, сэдвээрээ мэргэшсэн, нутгийн удирдлагын салбарт ажиллаж байсан туршлагатай багш нар багшилсан нь оролцогчдын идэвх санаачилга дээшилж, цаг төлөвлөх, цагийн менежментийг сайжруулах чадвар сайжирахад ихээхэн дөхөм болох үр өгөөжтэй сургалт болж өнгөрлөө



Баянзүрх дүүргийн ИТХ ын Ажлын албаны ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт явагдлаа
Баянзүрх дүүргийн ИТХ ын Ажлын албаны ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт явагдлаа
Баянзүрх дүүргийн ИТХ ын Ажлын албаны ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт явагдлаа
Баянзүрх дүүргийн ИТХ ын Ажлын албаны ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт явагдлаа
Баянзүрх дүүргийн ИТХ ын Ажлын албаны ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт явагдлаа
Баянзүрх дүүргийн ИТХ ын Ажлын албаны ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт явагдлаа
Баянзүрх дүүргийн ИТХ ын Ажлын албаны ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт явагдлаа
Баянзүрх дүүргийн ИТХ ын Ажлын албаны ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт явагдлаа
Баянзүрх дүүргийн ИТХ ын Ажлын албаны ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт явагдлаа

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна