Мэдээ мэдээлэл

Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

Админ
2017/05/21

Баянзүрх дүүргийн 20, 23, 28 дугаар хорооны насанд хүрэгчдийн дунд  шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, оюуны чадамжийг дээшлүүлэх, идэвхи оролцоог нэмэгдүүлэх, тухайн хорооны иргэдийн дундаас шатрын спортоор хичээллэдэг иргэдийг тодруулах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Иргэний танхимыг иргэдэд таниулах, хамтран ажиллах зорилгоор тус дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, 28-р хорооны ИТХ-ын Төлөөлөгч Э.Хатанбаатар нар санаачлан насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 05 дугаар сарын 21 ний өдөр 28-р хорооны Иргэний танхимд зохион байгууллаа.

    Тэмцээнд 3 хорооны эрэгтэй 26, эмэгтэй 12, нийт 38 шатар сонирхогч иргэд оролцсон бөгөөд
Эрэгтэй                                        1-р байр – А.Батнасан /20-р хороо/     
                                                      2-р байр – С.Цолмонбаатар /28-р хороо/
                                                       3-р байр – С.Ганбаатар /23-р хороо/
  Эмэгтэй                                       1-р байр – М.Цэрэндулам /23-р хороо
                                                       2-р байр – Д.Цээсүрэн /23-р хороо/
                                                      3-рбайр –Ц.Цэрэнсодном /28-р хороо/ нар тус тус байр эзэлсэн бөгөөд 23-р хороо багийн оноогоороо тэргүүлж шилжин явах цомын эзэн боллоо. Шагналыг Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Хатанбаатар, 23-р хорооны ИНХ-ын дарга Ц.Цэрэнжав, 20-р хорооны Засаг дарга Д.Отгонбат, 28-р хорооны Засаг дарга Б.Жаргалмаа нар гардуулж өглөө.


Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа
Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа
Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа
Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа
Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа
Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа
Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна