Мэдээ мэдээлэл

Алдарт эхийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө

Админ
2017/06/01

Жил бүрийн Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” одон гардуулдаг уламжлалтай.

     Энэ жил Баянзүрх дүүргээс “Эхийн алдар 1” дүгээр одонгоор 33 эх, “Эхийн алдар 2” дугаар одонгоор 684 эх, нийт 717 эх шагнуулсан байна.
     Баянзүрх дүүргийн “Алдарт эх” одонгоор шагнуулсан ээжүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 06 дугаар сарын 01 ний өдөр дүүргийн чуулганы танхимд боллоо.
      Тус дүүргийн ИТХ- ын дарга Ш.Ганчимэг хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ жил бүр зохион байгуулагддаг шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд 28 хорооноос төлөөлөл болон хүрэлцэн ирсэн эхчүүддээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлээд “Алдарт эх” хэмээх эрхэм алдраар энгэрээ мялааж байгаа бүх сайхан ээжүүддээ аз жаргал, эрүүл энх, эрхэм дээд бүхнийг хүсэхийн хамт бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийн маань нүдэнд нь хайр гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл өдөр болгон тодорч байхыг хүсэн ерөөе. Эх үрс нь элбэрэлтэй, өрх гэр нь өнө мөнхөд аз жаргалаар бялхаж байх болтугай” гэсэн ерөөлийг дэвшүүлэв
      “Алдарт эх”-ийн одон гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч  Д.Уламбаяр, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын  орлогч Т.Батцогт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Г.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар болон бусад албаны хүмүүс оролцож ээжүүдэд шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна