Урин дулаан цаг ирж, голд хүн живж осолдох, голын хөвөө дагасан машинуудын цонхыг хагалан хулгай хийх зэрэг улирлын шинжтэй хэргүүд ихээр гарах болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс голын эрэг дагуу эргүүлээр явах мотоцикл худалдан авсаныг дүүргийн ИТХ ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа өнөөдөр Цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга Ц.Ариунбатад хүлээлгэн өглөө.
Цагдаагийн албан хаагчдийн минь ажил үйлс нь нь өндөр, ард иргэд минь амгалан тайван байх болтугай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна