Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2017 оны 07 сарын 10 ны өдөр Баянзүрх дүүрэгт боллоо.
Шагналыг Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг даргын зөвлөх С.Майнбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Т.Батцогт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Г.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар гардууллаа.
Төрийн дээд шагналаар шагнуулсан иргэдэд баяр хүргэж дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг баяр хүргэж үг хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна