Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Бүртгэлийн хэлтэс хамтран зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” 4 дэх жилдээ болж, 16 нас хүрч буй залуучуудын төлөөлөл иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй уг үйл ажиллагааг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд та бүхэн хуулиа дээдэлсэн, шударга, хариуцлагатай иргэд болж төлөвшөөрэй” гээд Монгол улсын иргэн болж байгаад баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн юм.
“Иргэний андгай өргөх ёслол” ын арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Бүртгэлийн хэлтсийн дарга Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс оролцож 16 насанд хүрч андгай өргөж буй нийт 46 залуучуудад иргэний үнэмлэх, дурсамжийн хамт гардуулж өгсөн бол “Ирээдүйн Монгол” ТББ ийн зүгээс эдгээр залуустаа амжилт хүсч баяр хүргээд дурсгалын зүйлс гардууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна