Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаан 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагт дүүргийн Чуулганы танхимд болж ирвэл зохих 41 Төлөөлөгчөөс 22 Төлөөлөгч хуралд оролцож хурлын ирц 53,6 хувьтай хуралдлаа.
Тус хуралдаанаар Дүүргийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Иргэдийн Төлөөлөгчийн хурлын дэргэдэх Ардчилсан намын бүлгийн санал болгож дэвшүүлснээр Т.Баясахыг хуралд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилуулахаар дахин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод өргөн мэдүүлэхээр тогтлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна