Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон юм.
Өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх дүүргийн ИТХ-н дарга Ш. Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г. Болормаа нар тус дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцож ном хуруулан хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ёслолын дараа хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач зээ нартай нь уулзалт хийж гарын бэлгээ гардууллаа.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгасан байна. Харин 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгожээ.
Монголын төр хэлмэгдүүлэлтийн хар бараан он жилүүдийг мартах учиргүй мөн давтах ч учиргүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна