Баянзүрх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа тус дүүрэгт 2017-2018 онд Австралийн улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр “Хүүхэд,залуучууд, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлдэлд үзүүлэх нь” төсөл хэрэгжих болсонтой холбогдуулан МУЗН-ийн Халамжийн хөтөлбөрийн удирдагч Б.Оюу, Австралийн УЗН-ийн Жендерийн оролцоо, хамгааллын олон улсын хөтөлбөр хариуцсан зөвлөх Лида Исис Тайрел, Баянзүрх дүүргийн салбар УЗХ –ны дарга Д.Жавзмаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Г.Болормаа дарга хэлсэн үгэндээ уг төсөл нь өнгөрсөн онд Баянзүрх дүүрэгт туршилтын 6 сарын хугацаанд хэрэгжиж, маш үр дүнтэй байсныг онцолсон бөгөөд цаашид 1 жилийн турш сунган хэрэгжих болсонд талархал илэрхийлж дүүргийн ИТХ-ын зүгээс дэмжин, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.
Дараа нь ирсэн төлөөлөгчид туршилтын төслийн хүрээнд байгуулагдсан Баянзүрх дүүргийн ХАМТАРСАН БАГ- тай уулзалт хийн олсон амжилт, анхаарах асуудлуудаа дүгнэхийн зэрэгцээ цаашдийн төлөвлөлтөнд санал бодлоо солилцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна