НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний энэ өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулдаг болсон түүхтэй.
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн одоогийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ололт амжилтаа тайлагнан үнэтэй сургаалийг нь сонсож Баянзүрх дүүргийн анхны хурлын дарга Ц.Намсрай Ажлын албаны ажилтнуудад Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл, хөгжил түүхийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа нар болон бусад албаны хүмүүс оролцож ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардууллаа.
Дашрамд дурдахад Монгол улс 1992 оноос эхлэн Ахмадуудын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна