Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа “Оюутан 1000-эргүүл” тусгай арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа Офицеруудын ордонд “Хамтын ажиллагааны үр дүн”-г хэлэлцэх тайлангийн хурлыг зохион байгууллаа. Уг хуралд Баянзүрх дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Засаг даргын орлогч Т.Батцогт, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа, Дүүргийн захиргааны хяналтын прокурор Б.Чойжилсүрэн нар болон 300 оюутан, Хууль Сахиулах Их Сургуулийн 32 сонсогч, Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын хамт нийт 400 гаруй алба хаагч сонсогч нар оролцлоо.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Оюутан 1000-эргүүл" тусгай арга хэмжээний явц, үр дүнг тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, арга хэмжээний хүрээнд идэвхи зүтгэлтэй ажиллаж тодорхой төрлийн гэмт хэрэг илрүүлсэн 3 алба хаагчдад Дүүргийн Иргэдийн хурлын даргын өргөмжпөл, мөнгөн шагналаар, үр дүнтэй сайн ажилласан тус хэлтсийн 4 алба хаагч, Хууль сахиулах их сургуулийн эчнээ ангийн 1 сонсогч, Их засаг олон улсын их сургуулийн 14 оюутан сонсогч алба хаагч нарыг хэлтсийн даргын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна