Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүрэг Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэв

Админ
2017/11/10

Баянзүрх дүүргийн ИТХ ын Төлөөлөгч эмэгтэйчүүд санаачлан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх,урьдчилан сэргийлэх, хүчээ нэгтгэх, дуу хоолойгоо шатны шатны байгууллагуудад хүргэх зорилго бүхий “Бид юу хийдэг вэ” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий ажилтан албан хаагчид, удирдах түвшний ажилтнуудын хүрээнд зохион байгууллаа. 

Нийт 500 гаруй хүн хамрагдсан уг хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн ИТХ ын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, НИТХ ын төлөөлөгч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Г.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр “Хамтарсан багийн өнөөгийн байдал, нийгмийн ажилтны үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал сайжруулах арга зам” “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” “Сургуулийн нийгмийн ажил” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдаж, мэдээлэл солилцон, цаашид хийх арга хэмжээний талаар оролцогчдоос санал авсан бөгөөд гарсан санал, асуудлуудаа нэгтгэн дүгнэж зөвлөмж гарган ИТХ ын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах нарт гардуулан өглөө. 
Дашрамд дурдахад Баянзүрх дүүрэг НҮБ ийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг ” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна