Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс тус дүүргийн ЗДТГ, Улаан Загалмайн Хороо, Цус сэлбэлт Судлалын Үндэсний төвтэй хамтран сайн дурын авлагагүй цусны донорын өдөрлөгийг 4 дэх жилдээ зохион байгууллаа. Сайн дурын цус бэлэглэх “Донорын өдөрлөг”-т дүүргийн ИТХ ын төлөөлөгчид, ажлын албаны ажилтан албан хаагчид, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон 28 хороод хамрагдаж хүний амь аврах хүмүүнлэгийн энэрэнгүй үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.
Энэхүү өдөрлөг нь Дэлхийн цусны донорын өдрийг угтан хийгдэж байгаагаараа онцлогтой бөгөөд сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны нөөц бүрдүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, цусаа хандивлахын ач холбогдлыг таниулах зорилготой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна