Мэдээ мэдээлэл

“Нийгмийн даатгал”-ын багц хуулийн талаарх сургалт боллоо

Админ
2018/01/30

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтэс Дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран 1, 4, 6 дугаар хорооны иргэдэд 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр “Нийгмийн даатгал”-ын багц хуулиудын талаарх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд тэтгэвэрийн даатгал, тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал, эрүүл мэндийн даатгалын асуудлаар мэдээлэл өгч хуулинд орсон өөрчлөлтүүдийг танилцууллаа.
Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Сувдмаагаас сургалтад хамрагдсан иргэд хичээлтэй холбогдуулан асуулт асууж мэдээлэл авлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна